Захирлын мэндчилгээ

Хаш Хүнс Трейд компанийн үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай компани 2005 оноос  хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Герман улсын уламжлалт технологийг өөрийн үйлдвэрт нутагшуулан, төрөл бүрийн хиам, утсан махан бүтээгдэхүүн, зайдас зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлдээ амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр байна.

Өнөөдрийн манай компанийн үйл ажиллагаа, гаргасан амжилт, ололт бүхэн ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч байгууллагууд, гадаад болон дотоодын түншүүдийн оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой билээ.

Бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний ажил үйлс, хамтын ажилллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид улам их хичээн ажиллаж, хэрэглэгчиддээ амт чанартай бүтээгдэхүүнээр байнга нийлүүлэх болно. Та бүхэнд баярлалаа. Таны зоогийн ширээнд эрүүл хүнсийг бид санал болгож байна.

Ерөнхий захирал
А.Ганчимэг     

Эрүүл, чанартай хиам, махан
бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Шинэ

Аавын дуртай элэгний нухаш
Ээжийн дуртай элэгний нухаш
Хүүгийн дуртай утлагат зайдас
Охидын дуртай махан утлагат зайдас

Мэдээ мэдээлэл

Байршил

Байршил

Бидэнд зурвас илгээх

Бидэнд зурвас илгээх