Утлагат бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Манай үйлдвэр 10 гаруй нэрийн утлагат  хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг утах материалыг  алим модны үртсийг Герман улсад боловсруулсан түүхий эдийг ашиглаж байна.Утлагат бүтээгдэхүүн нь өөрийн өвөрмөц амт, үнээр хоол идэх дуршлыг түрүүлэхээс гадна, бусад хиамнаас хадгалалтын хугацаа хамгийн урттай тул удаан хугацаанд хөргөгчинд хадгалж хэрэглэх боломжтой.  Утлагат гахайн мах, адууны махуудыг хоолны хачир, зуушинд  өргөн хэрэглэх бөгөөд  дулаан боловсруулалтаар төрөл бүрийн халуун хоолонд мах орлуулан хэрэглэх боломжтой цэвэр махан бүтээгдэхүүн  юм.