Шилтэй нөөшийн үйлдвэрлэл

Монголд анхдагчаар  хамгийн эрүүл савлагаа болох шилэнд “Гэр бүлийн хиам”  бренд цуврал нөөшүүд төрөл бүрийн дотор махан болон  чанамал хиам, зайдсыг үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.  Шилтэй махан нөөш нь хадгалалтын хугацаа урттай,  хэрэглэхэд хялбар, шууд хачир болон  зуушинд хэрэглэхээс гадна төрөл бүрийн хоолонд үндсэн түүхий эд  махыг орлуулан, дулаан боловсруулалт хийж хэрэглэж болох бөгөөд ямар нэгэн нөөшлөгч, химийн бодисгүй дулааны аргаар боловсруулсан нөөш юм. Та бүхэн аялал, зугаалга, хөдөө орон нутагт явахдаа авч явахад махыг орлуулан төрөл бүрийн хоол хачирт өргөн хэрэглэж  болно.Үйлдвэрлэлснээс хойш 1 жил хөргөгчний сэрүүн нөхцөлд хадгалж хэрэглэх боломжтой.  Тагны битүүмжлэл  алдагдаагүй  бол ердийн нөхцөлд 5-6 сар хадгалж хэрэглэж болно. Манай аавын дуртай элэгний нухаш, өвөөгийн дуртай , эмээгийн дуртай цувралууд ямар нэгэн химийн бодис, нитритгүй эрүүл мэндийг дэмжисэн зохицуулах үйлчилгээтэй уурга, амин дэмээр баялаг нөөш юм.