Үйлчилгээ

Чанар
Чанар
Бүтээгдэхүүн чанарын байнгын хөгжүүлэлт
Үйлдвэрлэл
Үйлдвэрлэл
Утлагат  хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог:

Удирдлагын үйл ажиллагаа

Манай компани 100% дотоодын хөрөнгө оруулалттай , хувийн өмчит үйлдвэрлэл юм. Компанийг олон жил салбартаа мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа дадлага туршлагатай мэргэжилтнүүд үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн алба гэсэн бүтцээр үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажилладаг.

Чанамал хиамны үйлдвэрлэл

Манайх гол түүхий эд болох махаа гэрээт борлуулагчид болох- МИК Фүүдс ХХК- Алтан тариа ХХК-ны Монгол Fork- Гахайн аж ахуй- Гранд пиглед ХХК болон бусад гэрээт нийлүүлэгчидээс чанартай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Шилтэй нөөшийн үйлдвэрлэл

Монголд анхдагчаар хамгийн эрүүл савлагаа болох шилэнд “Гэр бүлийн хиам” бренд цуврал нөөшүүд төрөл бүрийн дотор махан болон чанамал хиам, зайдсыг үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Утлагат бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Манай үйлдвэр 10 гаруй нэрийн утлагат хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг утах материалыг алим модны үртсийг Герман улсад боловсруулсан түүхий эдийг ашиглаж байна.Утлагат бүтээгдэхүүн нь өөрийн өвөрмөц амт, үнээр хоол идэх дуршлыг түрүүлэхээс гадна, бусад хиамнаас хадгалалтын хугацаа хамгийн урттай тул удаан хугацаанд хөргөгчинд хадгалж хэрэглэх боломжтой.

Борлуулалтын үйл ажиллагаа

Манай борлуулалтын алба хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх хүнсний зориулалтын, хөргүүртэй 4 машинтай ажиллаж байна. Манай борлуулалт Улаанбаатар хотын харъяа бүх дүүргүүдэд, мөн зүүн аймгууд болон Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад түгээлт хийж байна. Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрт хэрэглэгчид танил болсон шилдэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Хэрэглэгчийг эрүүл, чанартай бүтээдэхүүнээр хангаж, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны салбарт ёс зүйтэй, шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч компани.