Охины дуртай тахианы махан зайдсаар хийх зууш

Охины дуртай тахианы махан зайдсаар хийх зууш

Найзуудаараа “бяцхан” үдэшлэг хийхэд, гэрт тань гэнэтийн зочин ирэхэд, энхрий үрсийн төрсөн өдрийг тэмдэглэхэд амттай, бэлтгэхэд хялбар хөнгөн зууш хэрэгтэй байна уу? Тэгвэл Охины дуртай тахианы махан зайдсыг ашиглан, 15 минут зарцуулаад хийх амттай, шүүслэг зуушны жорыг та бүхэнд танилцуулж байна.

Орц:
1. Охины дуртай тахианы махан утлагатай зайдас
2. Ананасны компот /Шүүсийг нь ялгасан/
3. Зөгийн бал
Амтлагчид:
4. Терияки соус
5. Чили соус
6. Ананасны компотны шүүс
Хийх арга:
1. Модон шүдний чигчлүүрийг усанд 20 минут дэвтээнэ. Ингэснээр шарах шүүгээнд жигнэх үед түлэгдэхгүй. /Будаггүй шүдний чигчлүүр ашиглаарай/
2. Шарах шүүгээгээ тослож, 210С-аар халаана.
7. Охидын дуртай тахианы махан утлагтай зайдас болон ананасаа жижиглэн хэрчээд, дэвтээсэн шүдний чигчлүүртээ шорлож, шарах шүүгээний хавтандаа байрлуулна.
8. Жижиг аяганд 3 амтлагчаа хольж, шорлосон зайдас, ананасандаа түрхэнэ.
9. Шарах шүүгээндээ хийж 10 минут болгоно. /Түлэхгүй байхад анхаараарай/
10. Ингээд бэлэн болсон зуушаа бага зэрэг хөргөөд, зөгийн балаар амтална.

Сайхан хооллоорой!

No Comments

Sorry, the comment form is closed at this time.