Салямитай шпагетти

Салямитай шпагетти

Өөрийн гараар хийсэн амтат шпагеттигаар хайртай хүмүүсээ дайлмаар байна уу? Тэгвэл танд зориулж салями хиамтай шпагетти хийх жорыг хүргэж байна. Туршаад үзээрэй.

Орц:
1. 350 гр шпагетти гоймон
2. 150 гр нимгэн хэрчсэн салями хиам
3. 300 гр үрлэн улаан лооль /Голоор нь хуваасан/
4. 2 хумс сармис /Няцалсан/
5. 75 гр жижиг салатны навч /Жижиг бууцай байж болно/
6. 200 гр бяслаг /Жижиг дөрвөлжин хэрчсэн/
7. Масло
8. Давс

  1. Буцалж буй, давстай усандаа шпагетти гоймонгоо хийж, уут дээрх зааврынх нь дагуу болгоно. Болсон гоймонгоо шүүж аваад, тасалгааны температурт байлгана. Гоймон чанасан уснаасаа тал аягыг таслаж авч хадгалаарай.
    2. Халаасан хайруулын тавгандаа салямигаа хийж, 2 минут хутгангаа шарж, бага зэргийн шаржигануур болгоод гаргана.
    3. Хайруулын тавгандаа улаан лооль, сармисаа хийгээд 4-5 минут шарна.
    4. Шарсан улаан лооль, сармис дээрээ гоймон, жижиг салат навч, таслаж авсан тал аяга усаа хийж 2 минут хайруулын тавгаа сэгсрэх маягаар хөнгөн шарна.
    5. Бага зэргийн перецээр амтлаад, бяслагаа холиход шпагетти бэлэн.

Сайхан хооллоорой!

No Comments

Sorry, the comment form is closed at this time.