Бидний тухай

Эрхэм зорилго

Хэрэглэгчийг эрүүл, чанартай бүтээдэхүүнээр хангаж, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны салбарт ёс зүйтэй, шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч компани байна.

Компанийн танилцуулга

Манай компани мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр шилдэг, тэргүүний байхыг билэгдэн “UnisolOne” нэртэйгээр 2005 онд үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 30 гаруй ажиллагсадтай, махны салбартаа шинэ техник технологи нэвтрүүлэгч шилдэг компанийн нэг болон хөгжиж, ард түмэндээ эрүүл, аюулгүй, амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилго тавин ажиллаж байна.
Бид 2010 оноос эхлэн Герман улсын уламжлалт технологийг өөрийн үйлдвэрт нутагшуулан төрөл бүрийн хиам, утсан махан бүтээгдэхүүн, зайдас зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлдээ амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр байна. Мөн Монголдоо анх удаа махны үнэт уураглаг чанарыг хамгийн их хадгалдаг, дэвшилтэт технологи болох нам хэмд ариутгасан шилтэй махан бүтээгдэхүүний аргыг патентжуулан, байгалийн гаралтай сав, баглаа болох шилэн савалгаатай “Гэр бүлийн хиам” цуврал брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
2017 онд байгууллагын хэмжээнд дахин брэндчилэл хийж, компанийнхаа нэрийг Хаш Хүнс Трейд болгон өөрчилсөн бөгөөд үйлдвэрийн технологийг шинэчлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар маркетингийн иж бүрэн төлөвлөгөөтэйгөөр ажиллан, үр дүнд хүрч байна.
Бид хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүнд өдөр тутмын дотоод хяналт, үнэлгээ хийж, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд байнгын хяналт тавин ажилладаг тул бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэгээрээ давуу талтай юм.